2009-09-28
Хөнгөн атлетикийн тэмцээн
2009 оны 09-р сарын 25-26-ны өдрүүдэд Спортын мастер З.Баянбаатарын нэрэмжит Хөнгөн атлетикийн тэмцээнд Баян-Уул, Баяндун, Цагаан-Овоо сумдын ЕБС-ийн баг тамирчид оролцов. Тэмцээн өрсөлдөөнтэй маш сайхан болж өндөрлөв. Тэмцээнд 3 сумын 80 гаруй сурагчид оролцож аваргуудаа шалгаруулав. Тэмцээн 400м гүйлт, 3000м кросс, 4х100м гүйлт, 3-ын харайлт, уртын харайлтын төрлөөр явагдав. Багийн дүнгээр 1-р байранд Баяндун сумын ЕБС эзэлж Шилжин явах цом авлаа.  2-р байранд Баян-Уул сумын ЕБС, 3-р байранд Цагаан-Овоо сумын ЕБС эзэллээ.

Тэмцээний аваргуудыг танилцуулъя.

·        11а ангийн сурагч Д.Хосбаяр – уртын харайлт – мөнгөн медаль, 4х100м буухиа гүйлт – мөнгөн медаль,

·        9б ангийн сурагч Н.Анужин – 400м гүйлт –алтан медаль, 4х100м буухиа гүйлт алтан медаль

·        9а ангийн сурагч Д.Нямсүрэн – 400м гүйлт – хүрэл медаль,

·        9в ангийн сурагч Г.Ундармаа – 3-ын харайлт хүрэл медаль

·        10а ангийн сурагч Э.Ганцолмон – 4х100м буухиа гүйлт мөнгөн медаль,

·        7в ангийн сурагч М.Мөнхбаатар – 4х100м буухиа гүйлт мөнгөн медаль

·        9б ангийн сурагч Б.Ганчимэг – 3000м гүйлт алтан медаль,

·        9а ангийн сурагч Б.Батбуян – 3-ын харайлт мөнгөн медаль

·        9 ангийн сурагч Мөнхчимэг – уртын харайлт хүрэл медаль

·        11а ангийн сурагч Д.Батдорж – 4х100м буухиа гүйлт хүрэл медаль

·        11а ангийн сурагч К.Зоригт – 4х100м буухиа гүйлт хүрэл медаль

·        11а ангийн сурагч Г.Эрхэмбаатар – 4х100м буухиа гүйлт хүрэл медаль

2009 оны 09-р сарын 19-20-ны өдрүүдэд Дархан хотод болсон Улсын аварга шалгаруулах Хөнгөн атлетикийн 4 төрөлтийн тэмцээнд 9б ангийн сурагч Н.Анужин хүрэл медаль хүртэж ирсэнд баяр хүргэж цаашид спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.  
 
Бичсэн: baysaku | цаг: 17:13 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


nutgiinhaa eredemten olon bagsh nartaa bagsh nariin bayriin mend hurgiy ee
yu we ene chini bur 3 jiliin omno bolson ywdal bnshdeee medeellee shinechilj solimoor ym bndaaa
Бичсэн: Зочин цаг: 15:06, 2013-02-06 | Холбоос | |


bagsh nartaa
Dornod aimgiin bayan-uul sumiin bagsh nartaa mongoliin bagsh nariin bayariin mend hurgeg ta nartaa ajliin undur amjilt husey. 1998 onii tugsugchuus
Бичсэн: Зочин (зочин) цаг: 16:43, 2012-01-30 | Холбоос | |


hi
dornodiin bayan-uul sumiin surguuli blogoo soliochee medeelelee solimoor ymaa
Бичсэн: 78 цаг: 10:13, 2010-08-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax