2009-09-22
Мэдээ
 18-20 odruuded oron dayar suuliin 11 jild boloogvi tsasan shuurga bolno oir dotnii malchid tarialanch hodoo gadaa ywj bgaa humuustee ontsgoilon anhaaruulaarai bas baga nasnii huuhedee hargalzah hungvigeer orhij bolohgvig sanuulaarai msnjeriinhee bolon ali boloh olon humuust taraagaarai ... гэж мессенжерээр таньдаг хүмүүс маань мэдээ дамжуулав. Мөн гар утсаар Онцгой байдлын газраас мэдээлэл тараав. Энэ нь бас боломжийн хувилбар юм уу гэж бодлоо. Байгалийн гамшиг гэдэг бол маш хэцүү. 6-р сард хүчтэй бороо, цас орсноор зүүн аймгууд тэр дундаа Дорнод аймгийн малчид олон малаа үхүүлж, мөн малын эрэлд явж бөөн ажил болж маш хэцүү байсан. маш олон айл хонь, ямаа нь хашаанд хаалттай чигээрээ зуурч үхсэн байсан. Баян хүн нэг зуданд баатар хүн нэг дайнд гэгчээр малчдын амьдрал бүрхэг байна. Одоо малынхаа үүлдэр угсааг сайжруулах цаг болж байна. Дээрээс нь саяны цаг агаарын мэдээг явуулдаг шиг гар утсаар нь мэдээ дамжуулж байгаа нь их сайн байна. цаашдаа онцгой байгалийн үзэгдлийн үед мэдээлэл өгч байвал зүгээр юм байна.   
 
 
Бичсэн: baysaku | цаг: 08:57 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax