Батлав. Сургуулийн захирал ........................................../Д.Энхбарс/
Дорнод аймгийн Баян –Уул сумын харъяат Хөнгөн атлетикын Спортын мастер
З.Баянбаатарын нэрэмжит Баян-Уул сумын ЕБС-ийн Намрын спартакиадын
удирдамж.
2009.он 09-07. Жаварт хошуу.
Нэг. Тэмцээний зорилго:
Спортын хатан хаан хөнгөн атлетикийн спортыг олон нийтэд сурталчилах, хүүхэд залуучуудын бие бялдарыг өв тэгш хөгжүүлэх залуу тамирчдыг төрүүлэн гаргахад оршино.
Хоёр: Тэмцээн явагдах хугацаа:
2009 оны 09-р сарын25,26 нд Баян-Уул сумын төвд явагдана.
Гурав: Тэмцээний төрөл:
Уртын харайлт -16-18 нас.эр,эм .400м –ийн гүйлт 13-15 нас эр,эм.4х100м-ийн буухиа 13-15 насны хоёр 16-18 насны хоёр хүүхэд.3-ын харайлт -13-15 нас.3000м-ийн кросс гүйлт эр,эм .Дөрөв: Хамрах хүрээ:
Баян-Уул ЕБС. Баян-дун ЕБС , Цагаан-Овоо ЕБС.
Тав: Дүгнэх журам.
Тэмцээнийг 5-н төрлийн нийлбэр оноогоор дүнг гаргана. Оролцох тамирчид төрсний гэрчилгээ, тэмцээнд оролцох мэдүүлэгтэй байна. Тамирчдын тоо харгалзахгүй.
Зургаа:Шагнал урамшуулал:
Тэмцээний төрөл бүрт 1,2,3-рбайранд шалгарсан тамирчдад алт,мөнгө,хүрэл медаль өргөмжлөл мөнгөн шагнал мөн багаар 1,2,3-р байр эзлүүлж
-1-р байранд Цом алтан медаль ,өргөмжлөл 30000 төгрөг.
-2-р байранд Мөнгөн медаль өргөмжлөл 20000 төгрөг.
-3-р байранд Хүрэл медаль өргөмжлөл 10000 төгрөг.
Долоо: Жич: Оролцох тамирчид пүүгээ дэвсгэртэйгээ, хоолоо өөрсдөө даана. “Тэмцээний хөтөлбөр”-ийг дасгалжуулагчид нь өгнө.
.
Тэмцээн зохион байгуулах комисс
Баян-Уул ЕБСургууль.